Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гадны улсад өндөр үнээр хийддэг мэс заслыг ГССҮТ-ийн эмч нар дотооддоо хийж эхэллээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-02-19 2563

ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн тасаг нь цээжний хэнхэнцэгийн тогтворгүйтлийг бэхлэх мэс заслын эмчилгээг шинээр нэвтрүүлж, эмч сувилагч нарыг мөн сурган дадлагажуулж эхлээд байна.

Шинээр нэвтрүүлж байгаа мэс засал нь

- Цээжний хэнхэрцгийн бүрэн бүтэн байдлыг сэргээдэг

- Амьсгалын архаг болон эрт үеийн дутагдлаас өвчтөнг эрт хугацаанд гаргаж чаддаг.

- Эмнэлэгт хэвтэх ор хоног багасдаг, Өөрөөр хэлбэл эдгэрэлт хурдан

Зэрэг олон давуу талтай юм.

ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн тасаг нь жилдээ 1200 гаруй өвчтөнг хүлээн авдаг. Үүнээс 400 гаруй нь цээжний гэмтэл, 300 нь хавсарсан буюу бусад эрхтэнд давхар нөлөөлсөн гэсэн оноштойгоор ирдэг байна. Гол шалтгаан нь автын болон үйлдвэрийн осол, өндрөөс унасан зэрэгтэй холбоотой байдаг. Сүүлд гэхэд цагаан сараар энэ төрлийн оноштой 3-4 хүнд хагалгаа хийсэн байна.

Одоогийн байдлаар 60 хүнд цээжний хөндийн гэмтлийг тогтворгүйтлийг эмчлэх мэс заслыг хийгээд байна. Эдгээр мэс заслууд бүгд амжилттай болсон. Ямар нэгэн байдлаар хүндрэл гараагүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө