Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

П.Орхон 2022 оны есдүгээр сарын 22-н хүртэл барилдах эрхээ хасуулжээ

  Ч.Доржбат 2019-02-21 2207

П.Орхон 2022 оны есдүгээр сарын 22-н хүртэл эрхээ хасуулжээ.

"Монголын чөлөөт бөхийн холбоог 20 мянган швейцарь франкаар торгож, нэг сарын хугацаанд төлөхгүй бол бүх тэмцээнд оролцох эрхийг нь хасна.  А болон Б сорьц яг ижил үр дүн гарсан" гэх утга бүхий бичиг дэлхийн бөхийн холбооноос МЧБХ-нд иржээ.  Тайлбарт дурдсанаар бол дэлхийн бөхийн нэгдсэн холбоо П.Орхоноос тайлбар авсан боловч манай тамирчин допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ч бас яагаад илэрсэн тухай тайлбарлаж чадаагүй гэнэ.

Өөрөө эмчийн зөвшөөрлөөр  эм уусан гэдгээ илэрхийлжээ. Тэр асуудлаар зохих хүмүүсээс нь бас тайлбар авсан, фитнессийн дасгалжуулагчаас бусад нь тайлбар өгсөн байна. Хоёрдугаар сарын 9-нд бөхийн холбооноос томилогдсон ажилтан, П.Орхон, түүний өмгөөлөгч, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагыг төлөөлсөн нэг хүний хамт утсаар хурал хийсэн бөгөөд үүний дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Хэрвээ санаатай биш гэдгээ нотолж чадсан бол эрх хасах хугацаа хоёр жил байх байсан ч үүнийгээ нотолж чадаагүй учраас дөрвөн жилээр эрхийг нь хасаж байгааг албан бичигт тодорхой дурдсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө