Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Саун, массаж нэрийн дор бусдад биеэ үнэлж байсныг таслан зогсоолоо

  С.Золбоо 2019-02-23 1257

БЗД-ийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн 60 алба хаагч “ Цахим тоглоом” нэгдсэн арга хэмжээний хүрээнд PC тоглоом, зочид буудал, архи согтууруулах ундаагаар үйлчлүүлдэг баар, цэнгээний газар болон саун массажны газарт шалгалт хийж байна.

Шалгалтаар дүүргийн 25-р хороонд саун массаж нэрийн дор бусдад биеэ үнэлж байсан 18-35 насны гурван эмэгтэйг илрүүллээ. Гаднаа ямар нэгэн хаяггүй, хотын төвд байршилтай орон сууцны нэг давхарт массаж хийх нэрийдлээр биеэ үнэлдэг байжээ. Тэд ажил  хайж үзсэн ч ажил олддоггүй учраас ийм аргаар мөнгө олдог гэдгээ ярьж байсан юм.

Image result for ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ

 Шалгалтаар шөнийн цагаар бусдын эд зүйлийг дээрэмдэх гэж оролдсон бүлэг этгээдүүдийг илрүүллээ. БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байр түрээсэлдэг 18-25 насны дөрвөн залуу хорооллоос такси бариад таксины мөнгөө өгөлгүй зугтааж, эд зүйлийг нь дээрэмдсэнийг газар дээр нь шуурхай илрүүлж, шалгаж байна.

БЗД-ийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн 60 алба хаагч “ Цахим тоглоом” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 265 иргэн, 121 аж ахуй нэгжийг шалгаж, 375 мянган төгрөгөөр торгожээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө