Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн томоохон хотуудын жишгээр хувийн такси үйлчилгээг цэгцлэх боломжтой

  Т.Бадамханд 2019-02-23 748

Нэгэн цагт 60 гаруй аж ахуйн нэгжийн 4000 орчим такси үйлчилгээнд явж байсан Улаанбаатар хот өнөөдөр есөн аж ахуй нэгжийн 600 орчим л такситай болтлоо цөөрчээ.

Хүн ам нэмэгдсэн ч такси хэд дахин багассан. Үүний учрыг төрөөс хөнгөлттэй зээл, урамшуулалд такси компаниудыг хамрууладаггүй, нөхөн төлбөр өгдөггүй, валютын ханш, шатахууны үнэтэй уялдан км-ийн үнэ, машины үнэ үргэлж өсөн нэмэгдэж байдаг зэргээс шалтгаалан дээрх олон компани дампуурлаа зарласан. Ингээд энэ олон такси үйлчилгээг хувиараа такси үйлчилгээнд явж буй иргэд нөхөж байгаа юм. Гэхдээ хувийн гэгдэх такситай холбоотой сөрөг мэдээлэл нийгэмд цөөнгүй гарсан. Юуны өмнө илүү мөнгө нэхдэг, үйлчлүүлэгчээ дээрэмддэг, ёс бус үг үйлдлээр доромжилдог, бохир заваан, эвдэрхий машинаар үйлчилдэг гэх мэт асуудал “хувийнханд” гардаг. Уг нь бол 1000 хүн тутамд 3-4 такси ногдож байвал түүнийг эрэлтээ хангаж байна гэж үздэгийг судалгаа харуулж байна. Гэтэл манайд одоогийн энэ нөхцөл байдалд 600 такси өдөрт ирж буй дуудлагынхаа 50 хувьд ч хүрч үйлчилж чадахгүй байгаа юм. Үүн дээр зарим  иргэд ч өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Албан ёсны эрхтэй, Монголын такси эрхлэгчдийн холбоонд харьяалагддаг такси компаниуд хувийн таксичдыг зохицуулаад өгөх юм бол Улаанбаатар хотыг таксигаар хангах боломжтой гэдгийг хэлж байна. Хувийн таксиг нэгдсэн зохицуулалтад оруулчихвал аж ахуйн нэгжүүд такси үйлчилгээг хангалттай хэмжээнд хүргэх боломжтой гэж харж байна.

 Хувиараа таксчи үйлчилгээ эрхлэгчдийн хувьд зохицуулалт хийгээд өгвөл татгалзах зүйл байхгүй. Ном журмынхаа дагуу ажиллах боломжтойг ч хэлж байна.

 Харин гадны томоохон хотууд хувиараа такси үйлчилгээнд явах бол заавал бүртгүүлэхийг шаарддаг. Гэхдээ ямар нэг хураамж татваргүй байдаг байна. Тухайлбал  Солонгос улс Сөүл хотод албан ёсны зөвшөөрөлтэй 80 мянган такси үйлчилдэг байна. Зөвшөөрөлтэй компаниас гадна такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдэд хотын захиргаанаас зөвшөөрөл олгодог байна. Гэхдээ такси хийн хөдөлгүүртэй байхыг шаарддаг. Үнийг ч тогтоож өгчээ. Үйлчилгээнд явж буй иргэн аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлж, шатахууны хөнглөлтийн карт олгодог байна. БНХАУ Бээжин хотод 252 компанийн 67 мянган такси үйлчилгээ эрхэлдэг. Бүх такси цахилгаан хөдөлгүүртэй байх ёстой. Засгийн газраас нь  мөн төлбөрийг тогтоож өгсөн байна. Манай улсад хувийн болон хувьсгалын таксиг бүртгэлжүүлж, чанар аюулгүй байдлыг хангах бүрэн боломж байгааг Нийслэлийн Тээврийн Газрын хэлтсийн дарга хэлж байна.

Энэ хүнийг Д.Сайнбилэг гэдэг. Тэр 8 орчим жил өөрийн хувийн машинаараа такси үйлчилгээ эрхэлж байгаа. Түүний хувьд хэдийгээр хаа нэгэн газар харьяалагддаггүй ч шаардлага хангасан үйлчилгээ, үйлчлүүлэгчээ хүндлэх зэргийг маш сайн ойлгодог гэнэ. Түүний автомашинаа тохижуулсан байгаагаас ч үүнийг харж болох юм. 

Д.Сайнбилэгийн адил машинаа цэвэр цэмцгэр байлгаж, үйлчлүүлэгчээ хүндэтгэж соёлч боловсон харьцдаг хувийн такси үйлчилгээнд явдаг иргэд олон. Харин эдгээрийг ор тас хориглохгүйгээр нэгдсэн зохион байгуулалтад оруулах, такси үйлчилгээнд явах хүсэлтэй иргэн бүрийг бүртгэлжүүлж, автотээврийн тухай хууль болон холбогдох стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэх шаардлага гарч байна. Харин энэ ажлыг хялбарчилсан программ хангамж, схемыг монгол залуус хэдийн бэлэн болгожээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө