Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хоккейн төрөл анх удаа Монголын бүх ард түмний өвлийн спортын наадамд багтлаа

  М.Уянга 2019-02-25 925

Монголын бүх ард түмний өвлийн спортын 15-р их наадам эхэллээ. 4 жилд нэг удаа болдог тус наадам 6 төрлөөр болох гэнэ. Гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорт трек, хоккейн төрлүүд багтсан  бол сонголтоор биатлон болон уулын цана нэмэгджээ. Энэ жилийн  Монголын бүх ард түмний өвлийн спортын наадмын онцлог нь Хоккэйн төрөл анх удаа нэмэгдсэн явдал байлаа. Өвлийн спартикадад 1960-аад онд Хоккэйн төрөл орж байсан ч үүнээс хойш нэг ч ороогүй байсан гэнэ. Тиймээс амралтын өдрүүдэд болсон хоккейн тэмцээнд туршлагатай, ур чадвартай тамирчид оролцсоны дотор 60 настай ахмад тамирчин ч байсан гэнэ шүү.

Сүүлийн 5-6 жилд Монголын хүүхэд, залуус Хоккейн спортыг маш ихээр сонирхон хичээллэж хурдацтай сурч, дэвших чадвараараа  олон улсын шилдэг тамирчидтай энэ тэнцэхүйц байгаагаас гадна цаг агаарын хувьд тохиромжтой орны хувьд цаашид улам хөгжих боломжтойг спортын мастерууд онцолж байгаа сурагтай. Учир нь өнгөрсөн онд Азийн Challenge cup-д Монголын баг тамирчид түрүүлж, Дэлхийн аваргаас хүрэл медаль авсан чамгүй амжилтыг ч гаргаад амжсан нь ингэж дүгнэхэд хүргэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө