Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол залуу өвлийн усан сэлэлтийн төрлөөр дэлхийд данстай тамирчин болжээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-03-02 1915

Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Ш.Даваадорж хоёр алт гурван мөнгөн медальтай эх орондоо иржээ. Швед улсад болсон тус тэмцээнд 18 улсын 400 гаруй тамирчин өрсөлдсөн байна. 

Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбоо /ДӨУСХ/-ноос 2019 оны нэгдүгээр сарын 6-15-нд зохион байгуулсан тэмцээнүүдээс манай тамирчин Ш.Даваадорж нь 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.

БНХАУ-ын Таерзиун, Жинан хотод энэхүү дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их наадам /Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн 2018-2019 оны 2 дахь цуврал тэмцээн/-д 26 орны 1200 тамирчин оролцсон байна.

Спортын мастер Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаа нь дэлхийд 4 дүгээр байр, 2017-2018 оны цувралд 7 дугаар байрт шалгарч Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдсэн, дэлхийд данстай өндөр амжилтыг үзүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө