Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УНТЭ үйлчлүүлэгч болон эрүүл мэндийн ажилтнуудаа халдвараас хамгаалах боломжтой боллоо

  Т.Бадамханд 2019-03-18 428

Улсын нэгдүгээр төв эмнэлэг үйлчлүүлэгч болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах лаборатори, шинэ тасгийг нээлээ. Тодруулбал нэг тэрбум төгрөгийн төсвөөр ариутгал халдваргүйтгэлийн төв тасаг, мөн нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн байна. Үүнд 240 орчим сая төгрөгийн засвар үйлчилгээ, 708,8 сая төгрөгийн өртөг бүхий 29 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын болон донорын төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үзүүлдэг байгууллагын хувьд үйлчлүүлэгч болон эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах,чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, сорьцын санг бүрдүүлэх, эмнэлгийн халдвар хамгаалал, урьдчилан сэргийллийг нэмэгдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм байна.

Улсын хэмжээнд нийт 20 эрүүл мэндийн байгууллагад барилгын засвар хийгдэж, шаардлагатай тоног төхөөрөмжийг хангах нийлүүлэхийн зэрэгцээ 516 эмч эмнэлгийн мэргэжилтэнг сургажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө