Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төв аймгийн Батсүмбэр суманд 160 хүүхдийн ортой дотуур байр баригдаж байна

  Б.Уянга 2019-03-23 841

Нийслэл хотоос 77 километр зайд оршдог Төв аймгийн Батсүмбэр сумын хувьд хаваржилт сайхан байна.  Аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтын үр дүнд сургууль, дотуур байрны асуудлууд шийдэгдэж ирэх 5 сард 160 хүүхдийн ортой дотуур байр ашиглалтад орохоор болжээ.  Сумын удирдлагуудаас орон нутагт хийгдэж байгаа ажлуудын талаар тодрууллаа.

Батсүмбэр сум 7121 хүн амтай. 67 мянга 747 тоо толгой малтай.   Ой мод зонхилсон газар нутгийн онцлогтой уг сумын иргэд голцуу фермерийн аж ахуй эрхлэн амьдарч байна.  Эрчимжсэн мал аж ахуй,2100 га эргэлтийн га талбайдаа хүнсний ногоо бусад нарийн ногоо тарьж ургуулан сумын төдийгүй нийслэлийн хэрэгцээг ч хангасаар иржээ.  

Фермерийн мал аж ахуй нь УБ хотын сүүний 30 хувийн хэрэгцээг хангадаг байна.   Аймаг орон нутаг улсын хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жилээс эхлэн 160 хүүхдийн ортой дотуур байр барьж эхэлжээ. Мөн ахмад настнуудад хандсан ажил өрнүүлж цэвэрлэх байгууламж , сумын сургуулийн асуудлыг ч нааштай шийдэж байгаа тухай Батсүмбэр сумын төрийн захиргааныхан ярьж байна.

Мөн өчигдөр Батсүмбэр сумын захиргаа сумын тбб-уудтай нэгдэн 4 дэхь жилдээ Казах иргэдээ хүндэтгэн авч Наурызын баяраа тэмдэглэжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө