Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Т. Цэрэндолгор: Их спортод дурлахдаа хань ижил, үр хүүхдийг хойш тавьсан

  Г.Бадамлянхуа 2019-04-05 1099

Ахмад тамирчин Т. Цэрэндолгор өдгөө 81 настай. Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн 9 удаагийн аварга, мастеруудын дэлхийн тоглолт буюу олимпийн 5 удаагийн аварга, хөнгөн атлетикийн мастеруудын Ази тивийн 11 удаагийн аварга, Ази тивийн рекорд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоогч...гээд түүний амжилтыг дурдаад байвал барагдахгүй. 

Саяхан Польш улсад болсон хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол улсын баг тамирчид нийт найман медаль авч ирсэн юм. Гурван медаль нь 85 настай тамирчин Ц. Раднаагийнх бол 5 медаль нь 81 настай, ахмад тамирчин Т. Цэрэндолгорынх юм.

Т. Цэрэндолгор гуай энэ онд  болох томоохон тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэлээ эхэлжээ.

TV23 Mongolia-н зураг.

Т. Цэрэндолгор гуай бага залуугаасаа эхлэн тив дэлхийн олон ч тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, Монгол улсын нэрийг дуурсгаж яваа гавъяатай тамирчин. Тамирчин хүний амжилт нь ил ч тэсвэр хатуужил, бэрхшээл саад нь нүднээс далд. Залуу халуун насаа их спортод зориулж хань ижил, үр хүүхэд, амь амьдралаа хойш тавьсан түүгээр бахархах хүн цөөнгүй ээ.

Шагналын тавцанд Т. Цэрэндолгор гэж дуудуулан гарах тийм ч сонин биш. Эцгийн нэр, эх орны нэр дуудагдах л дэндүү сайхан хэмээн Цэрэндолгор гуай ярина. Хямдхан олддоггүй тамирчны ялалтын ард эх орноо гэсэн чин сэтгэл үргэлж хадаатай байдаг хэмээлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө