Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хурдан морины төвийн бүсийн уралдаан ирэх сарын 12-нд болно

  Ш.Бат-Эрдэнэ 2019-04-11 1002

Монголын морин спорт уяачдын холбооны ээлжит 7 дугаар их хурал энэ оны 1-р сард болсон. Энэ хурлаас гарсан шийдвэр болон 2019 онд зохион байгуулагдах хурдан морины уралдааны тус холбооны удирдлагууд мэдээлэл өглөө. Энэ онд болох томоохон уралдаануудын тухайд Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр аймгуудад зуны бүсийн  уралдаанууд зохион байгуулагдана. Үүнээс гадна шигшмэл морьдын Их хурд-8 уралдаан  07-р сарын 20,21-нд Хүй долоон худагт болох юм.

БҮСИЙН УРАЛДААНЫ ТОВ:

  • Төвийн бүсийн уралдаан. Улаанбаатар хот – 2019.05.12
  • Төвийн бүсийн зуны уралдаан. Говьсүмбэр аймаг – 2019.07.28-29
  • Хангайн бүсийн зуны уралдаан. Хөвсгөл аймаг – 2019.07.28-29
  • Баруун бүсийн зуны уралдаан. Баян-Өлгий аймаг – 2019.07.28-29
  • Зүүн бүсийн уралдаан. Дорнод аймаг – 2019.07.28-29
  • Говийн бүсийн уралдаан. Өмнөговь аймаг – 2019.07.28-29
  • Монголын уяачдын баяр. Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан. Улаанбаатар хот – 2019.07.20-21
  • Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 280 жилийн үйн зуны бүсийн уралдаан. Баянхонгор аймаг – 2019.07.28-29

Ирэх дөрвөн жилд Монголын морин спорт уяачдын холбооноос морин уралдаан зохион байгуулах, цол олгоход өргөн барих төдийгөөр бодлого, үйл ажиллагаагаа хязгаарлахгүй. Морин уралдаантай холбоотой адуун өв соёл, уламжлал ёс заншлаа сэргээх, хадгалж хамгаалах, дэлхийд сурталчлах тал дээр анхаарч ажиллана гэсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө