Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төвийн бүсийн хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг “лазер” төхөөрөмж ашиглан хэмжинэ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-05-09 716

Төвийн бүсийн хурдан морины уралдааныг ММСУХ-г үүсгэн байгуулагч, санаачлагчдын нэг Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг хангаад байна. Уралдаанд их нас, соёолон, эрлийз дунд насны морьд уралдана.

Бүртгэлийг 5-р сарын 10, 11-ний өдрүүдэд хийнэ. Өмнөх өдрүүдэд хийж байгаа гол зорилго нь анх удаа сэрвээний өндрийг хэмжихдээ лазер төхөөрөмж ашиглаж байгаатай холбоотой. Жил жилийн үндэсний их баяр наадмаар болон томоохон уралдааны үеэр хурдан морьдын сэрвээний өндрийг зөв хэмжээгүй гэсэн маргаан гардаг. Энэ маргааныг гаргахгүй байх, шударга зохион байгуулах, шинэлэг байх үүднээс анх удаа сэрвээний өндрийг ийнхүү төхөөрөмж ашиглан хийж эхэлж байна.

Цаашид болох томоохон уралдаанууд болон үндэсний их баяр наадмын үеэр лазер төхөөрөмжийг ашиглах нь одоогоор тодорхой бус байна. Удахгүй болох хурлаар энэ асуудлыг шийднэ гэдгийг хэлсэн юм. Мөн унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ЦЕГ, хүүхдийн төлөөх байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө