Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шахмал түлшээ бүрэн бэлдээгүй түүхий нүүрс хорьсон хэмээн гишүүд шүүмжлэлтэй хандаж байна

  М.Ариунжаргал 2019-05-16 783

Засгийн газраас өнгөрсөн онд утааг бууруулах үндсэн зорилгоор нийслэлд  ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулах, худалдан борлуулах, түлэхийг хориглосон шийдвэрийг 42 р тогтоолоор гаргасан. Тус тогтоолын хэрэгжилт өчигдрөөс эхэлсэн ч салхи шуургатай, хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа нь гэр хорооллын иргэдэд хүндрэл дагуулж эхэлжээ. Энэ асуудлыг өнөөдөр чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд хөндсөн юм. Учир нь түүхий нүүрс худалдахыг хориглосны дээр шахмал түлш борлуулах цэгүүд хангалтгүй байгаа тул энэ шийдвэрийн хэрэгжилт ямар түвшинд байгааг анхаарах хэрэгтэйг хэллээ

Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн тухайд тавантолгойн шахмал түлшийг энэ зун сайн нөөцлөхгүй бол ирэх өвлийг хүндхэн давна гэсэн үг. Нийслэлд амьдарч байгаа 220 мянган айл өрх жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс түлдэг байсан бол шахмал түлшийг жилдээ 600 мянган тонн түлнэ гэх судалгаа байгаа. Энэ хэрээр нийслэлийн утаа буурна гэж үзсэн ч шахмал түлш, утаагүй зуухны өмнөх төслүүд шиг үр дүнгүй болох эрсдэлтэйг хэлж байна. Тиймээс ирэх онд орон сууцжуулах ажилд зарцуулах хөрөнгө бага байгааг зарим гишүүд шүүмжиллээ.

Утаанаас салах гол шийдэл нь орон сууцжуулалт гэж байгаач ипотекийн зээлээс эхлээд хүртээмж муу байгаа. Учир нь ипотекийн зээлийн эх үүсвэр хангалтгүй байгааг сангийн сайд хэлж байгаа юм. тухайлбал ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтэд 100 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан ч энэ хэмжээний мөнгөөр 1500 хүн орон сууцанд хамрагдах юм. Тиймээс цаашид хөрөнгийн эх үүсвэрийг нэмэх шаардлагагайг гишүүд хэлж байлаа

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө