Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Улаанбаатар марафон 2019”-д 36 мянга гаруй иргэн оролцлоо

  Т.Бадамханд 2019-05-18 817

Улаанбаатар марафон 2019 олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 36 мянган тамирчин оролцсон байна.

Нийслэлийн засаг дарга жил бүрийн 5-р сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир спортыг дэмжих автомашингүй өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Үүнтэй холбогдуулан тус өдрийг марафон гүйлтийн өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Өдгөө 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар марафон 2019 энэ удаагийн тэмцээнд нийт 36 гаруй мянган тамирчид оролцлоо.

Гүйлтийн спортыг хөгжүүлэх нийслэл хотоо дэлхийн улс оронд сурталчлах гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой Уралдаан тус бүрийн эхний 10 байрт шалгарсан тамирчид 800 мянгаас 10 сая хүртэлх мөнгөн шагналаар урамшуулдаг. Тодруулбал, бүтэн марафонд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг 10 сая төгрөгөөр урамшуулна. Харин өсвөрийн ангиллын 5000 метрийн зайд эхний байранд орсон тамирчдыг 50-200 мянган төгрөгийн шагналтай.   “Улаанбаатар Марафон”-д ХУД-ээс 6500 гаруй иргэн оролцжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө