Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ТОКИО-2020” олимпийн наадмын бэлтгэл эхэлжээ

  Б.Оюун 2019-05-22 499

ОУОХ-ны албаны төлөөлөгчид ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдах Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах ажлын бэлтгэл үйл явцтай танилцахаар газар дээр нь хүрэлцэн ирээд байна. Тэд Токио хотноо Олимпийн наадмын зохион байгуулах хорооны тэргүүлэгчидтэй уулзаж, хүн төрөлхтөний спортын их наадмын бэлтгэл ажил ямар шатанд яваатай биечлэн танилцахаар ажиллаж байна.

Токио хотноо мягмар гарагт ОУОХ болон “Токио-2020” Олимпийн наадмын зохион байгуулах хорооны ажилтнуудын хамтарсан уулзалт ажлаа эхэлжээ.

Хамтарсан уулзалт 3 хоног үргэлжилж, энэ хооронд ОУОХ-ны албаны хүмүүс Олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцахаас гадна Олимпийн наадмын үеэр нийтийн тээвэр, авто замын хөдөлгөөн, Олимпийн байгууламж, хотхонуудтай явж танилцах юм.

Түүнчлэн энэ зун ОУОХ болон Токиогийн Олимпийн наадмын зохион байгуулах хорооныхон туршилтын арга хэмжээ хамтран явуулахаар төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд спортын зарим төрлөөр тухайн Олимпийн байгууламж, цэнгэлдэх хүрээлэнд спортын уралдаан тэмцээн зохион явуулахаар төлөвлөжээ. Тухайлбал энэ зун скейтборд, BMX фристайл болон бусад хот газар болдог спортын уралдаан тэмцээнүүдийг туршилтын журмаар зохион байгуулж, Токио хотын иргэдийн хүлээлтийг ажиглах юм.

Энэ зун зохион байгуулах туршилтын уралдаан тэмцээнийг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар үзэж сонирхох юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө