Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хамгийн эртний Porscheуралдааны машиныг дуудлагаар худалдана

  Б.Оюун 2019-05-24 496

Sotheby's дуудлага худалдааны ордон Германы Porsche брендийн Type 64нэртэй хамгийн эртний машиныг үнэ хаялцуулан зарна. Энэ загварын машин өнөөдөр ердөө ганцхан хувь л үлджээ.

Type 64 машиныг 1939 онд Берлин-Ром чиглэлийн авто уралдаанд зориулж тусгайлан угсарч байжээ. Гэсэн ч энэ тэмцээн болоогүйн дээр PorscheType 64загварын машин ердөө 3 хувийг л үйлдвэрлэсэн байна.

Sotheby's дуудлага худалдааны ордны мэргэжилтэн Маркус Горигийн ярьснаар сүүлийн, ердөө ганцхан хувь үлдсэн PorscheType 64машин нь Дэлхийн 2-р дайныг туулж, сүүлийн 80 жилийн хугацаанд 4 эзэн сольсон байна.

Ретро машины дуудлага худалдаа ирэх 8-р сарын 15-17-ны хооронд АНУ-ын Калифорнид болох юм. Мэргэжилтнүүдийн үнэлгээгээр энэ машин ойролцоогоор 15-20 сая $ хүрч зарагдах гэнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө