Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шүүгч Б. Адъяасүрэнг шалгуулахыг хүссэн төрийн бус байгууллагууд АТГ-т хандлаа

  Г.Бадамлянхуа 2019-06-13 411

“Эрдэнэс таван толгой компанийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя”, “Нарангийн залуус”, “Ногоон хас, байгаль хүмүүн нийгэмлэг” зэрэг ТББ нэгдэж, өнөөдөр АТГ-т хандлаа. Тэд шүүгч Б. Адъяасүрэнг шалгуулах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн юм. Түүнийг “Гложекс консалтинг” компанийн  захирал Л. Наранбаатараас авлига авсан байж болзошгүй гэж иргэний нийгмийн төлөөлллүүд үзэж байна. Тэд хэлэхдээ

Л. Наранбаатарын “Гложекс консалтинг” ХХК гэрээ байгуулаагүй, хэрэгжээгүй тендерийн төлөө Эрдэнэс таван толгой ХК-иас 352 сая төгрөг гаргуулж авахаар шүүхэд хандсан гэлээ. Шүүхийн шийдвэр Л. Наранбаатарын талд гарсан нь шүүгч Б. Адъяасүрэнг авлига авсан байж болзошгүй хэмээн үзэж, улмаар АТГ-д хандсан хэмээлээ.

Төрийн бус байгууллагын удирдлагууд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэгдтэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө