Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хорт хавдар эмчлэх туяа эмчилгээний салбарт дэвшил гарлаа

  Г.Бадамлянхуа 2019-06-19 549

Хорт хавдрын үндсэн тулгуур эмчилгээнд мэс засал, туяа, химийн эмчилгээ ордог байна. ХСҮТ туяа эмчилгээндээ өнөөдрийг хүртэл кобальт 60 үүсгүүр бүхий 2 аппарат ашиглаж, монгол улсын хэмжээнд тусламж үйлчилгээг үзүүлж иржээ. Харин өнөөдөр тоног төхөөрөмжөө сайжрууллаа. Хөгжингүй орнуудад ихээр ашиглагддаг шугаман хурдасгуурын аппаратыг 2 ширхгийг Туяа эмчилгээний тасагтаа суурилууллаа.

Энэ аппарат хавдарт өгөх тунг ихэсгэж, хавдартай өвчтөнүүдийн эдгэрэлт нэмэгдүүлэх, хавдрын эргэн тойрон дахь эрүүл эд эрхтэнг хамгаалдаг байна. Ингэснээр туяа эмчилгээний гаж нөлөөг бууруулж, өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтойг эмч нар ярьж байна.

Туяа эмчилгээний чанарыг дээшлүүлэх төслийг Монгол улсын засгийн газар 4 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд энэ оны 1-р сард шугаман хурдасгуурын аппарат болон бусад тоног төхөөрөмжийг ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад суурилуулж, эмчилгээний чанарын баталгааг хангах бэлтгэл саяхныг хүртэл хийгдж, өчигдөр анхны эмчлүүлэгчдээ авсан байна.

Төслийн хүрээнд туяа эмчилгээний үндсэн багийн талаас илүү хувь нь Чех, Сингапур, Хонгконг, ОХУ, Энэтхэг, Герман Австри зэрэг улсад 3 сараас нэг жилийн хугацаатай сургалтад хамрагджээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө