Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын шигшээ баг түүхэн ялалт байгуулав

  Д.Отгонсүрэн 2019-09-06 227

Манай хөлбөмбөгийн шигшээ баг өөрийнхөө талбайд өнөөдөр (2019.09.05) гайхалтай тоглолт, түүхэн ялалт байгуулж монголын хөлбөмбөг сонирхогчдоо баярлуулж чадлаа. 


Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ анхны өрсөлдөгч болох Мьянмар улсын шигшээ багтай өрсөлдөж, 1:0 харьцаагаар хожиж чадлаа. Энэхүү түүхэнд бичигдэх хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 18 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын хаалганд оруулсан юм. Энэ ялалтын дүнд “Талын хөх чононууд” гурван оноо болов.

Дэлхийн чансаанд өнөөдрийн байдлаар F хэсэг багтсан багуудаас Япон 33, Киргиз 95, Тажикстан 119, Мьянмар 135, Монгол 187-д бичигдэж байгаа юм. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 10-нд Тажикстаны багтай эх орныхоо ногоон дэвжээн дээр болно гэж МОНЦАМЭ МЭДЭЭЛЭВ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө