Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Талын Хөх Чононууд” урд хөршид бэлтгэл хийж байна

  Б.Баяржаргал 2016-10-23 659

Ирэх сард Малайз улсад зохиогдох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг урд хөршид бэлтгэлээ базаасаар байна. Тэд бэлтгэлийн хүрээнд Хятданы топ таван багийн нэг Хэбэй Чайна Фортунэ багтай нөхөрсөг тоглолтыг хийлээ. Тус багийг алдарт Мануэль Пелегрини дасгалжуулдаг юм байна.

 Ирэх сарын 2-11нд Малайз улсад зохиогдох “AFC Solidarity Cup” тэмцээнд оролцох манай шигшээ баг Шинхуандао хотод бэлтгэлээ базааж байгаа юм. Өнгөрөгч ням гарагт мордсон “Талын хөх чононууд” өчигдөр Хятадын хамгийн алдартай таван клубын нэг Hebei China Fortune багтай нөхөрсөг тоглолт хийжээ. Тус тоглолтод манай 0:2 харьцаатай хожигдсон байна. Дараагийн нөхөрсөг тоглолтыг энэ сарын 28-нд Тианжин мужийн шигшээ багтай хийхээр товлогджээ. Тус тоглолтыг Испани мэргэжилтэн Мануэль Пелегрини өөрийн биеэр үзэж сонирхох юм байна. Тэрээр Испанийн Реал Мадрид, Вильяреал, Малага болон Английн аварга Манчестер Сити, Аргентины “Ривер Плэйт” гэх мэт томоохон клубуудыг удирдаж байсан. Энэ жилээс Хятадын багтай гэрээ хийсэн байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө