Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Билл Муррей цагаан ордонд дэмждэг багаа сурталчиллаа

  Б.Баяржаргал 2016-10-23 515

Холливуудын алдарт жүжигчин Билл Муррей нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотноо хүрэлцэн иржээ. Орон нутгийн цагаар энэ сарын 23-нд болох Марк Твэйний нэрэмжит Америкийн хошин урлагийн шилдгийг шалгаруулах арга хэмжээнд оролцох юм байна. Тэрээр цагаан ордонд зочилж, ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан байна.

Энэ үеэр өөрийн дэмждэг бэйсболын Чикаго Кубс багийн малгай болон өмсгөлөөр гангарчээ. Тус баг 1908 онд дэлхийн цувралд түрүүлснээс хойш дахин цом өргөөгүй байгаа юм. Харин Обама нэг хотын баг болох Чикаго Вайт Сокс багийн хөгжөөн дэмжигч гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө