Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Льюс Хэмилтон АНУ-ын гараанд түрүүлж, боломжоо хадгалж үлдлээ

  Б.Баяржаргал 2016-10-24 394

Өнгөрөгч амралтын өдөр формула нэг авто уралдааны сүүлээсээ 4 дахь гараа АНУ-д болж өнгөрлөө. Энэ гараанд мерседес багийн Британи нисэгч Льюс Хэмилтон түрүүлснээр, дэлхийн аваргын өрсөлдөөнд дахин нэгдэж байна. Британи эр замналынхаа 50 дахь ялалтыг АНУ-д байгууллаа. Дэлхийн гурван удаагийн аварга Льюс Хэмилтон энэ жил ч түрүүлэх боломжтой.

Түүний гол өрсөлдөгч нь нэг багийн хамтрагч Нико Росберг юм. Герман нисэгч энэ удаагийн гараанд 2-р байранд бичигдэж нийлбэр 331 оноотой хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байгаа бол Льюс Хэмилтон 305 оноотой болж ойртлоо. Хэмилтон АНУ-д болсон 56 тойрогтой гарааг хамгийн хурдан буюу 1 цаг 38 минут 12.618 секундэд дуусгажээ.

Харин Росберг 4.520 секундын алдагдалтайгаар удаалсан. Мөн Редбулл багийн Даниел Риккардо, Феррари багийн Себастьяан Фэттэл, МакЛарен Хонда багийн Фернандо Алонсо нар эхний тавд хурдаллаа. Дараагийн гараа энэ сарын 28-30ны өдрүүдэд Мексик улсад болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө