Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Техасын их сургуулийн баг Роботын хөлбөмбөгийн 2016 оны аваргаар тодров

  Б.Баяржаргал 2016-10-25 424

БНХАУ энэ төрлийн тэмцээнийг өмнө нь хоёр удаа эх орондоо хүлээн авсан. Механик инженерийн чиглэлээр шилдэг залуусыг бэлдэн гаргах зорилготой тэмцээнийг 2008 болон 2015 онуудад зохион байгуулжээ. Харин 2016 оны роботын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт зургаан баг өрсөлдсөн. Зохион байгуулагч БНХАУ-аас дөрвөн баг, АНУ болон Австралиас тус бүр нэг баг оролцлоо. Аваргын төлөө АНУ-ын Техасын их сургууль болон Австрали улсын Уэльсийн зүүн өмнөдийн их сургуулийн багийн бүтээсэн роботууд өрсөлдсөн. Улмаар 7-3 харьцаатай Америк оюутнуудын баг ялалт байгуулж, цомын эзэд боллоо. Тус баг энэ жил Германы Лэйпзиг хотноо болсон дэлхийн цомын тэмцээнд мөн аваргалсан. Багийн ахлагч Кэти Жэнтэр “Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсон” гэдгийг онцолсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө