Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2012 оны олимпийн наадмын хүндийг өргөлтийн тамирчдаас сэргээш илэрсээр байна

  Б.Баяржаргал 2016-11-22 730

ОУОХ болон Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг хамтран 2008 болон 2012 оны зуны олимпийн наадамд амжилт гаргасан тамирчдын дээжээс дахин шинжилгээ авсаар байна. Үүний үр дүнд 98 тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, медалиа хураалгасан. Тэгвэл 2012 оны Лондоны олимпийн наадамд амжилт гаргасан долоон тамирчин нэмж сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ. Үүний дотор эмэгтэйчүүдийн 3000 метрийн саалттай гүйлтийн аварга, ОХУ-ын тамирчин Юлия Зарипова багтсан байна. Харин хүндийг өргөлтийн төрөлд үлдсэн зургаа нь оржээ. Тодруулбал Молдавын Кристина Лову, Анатоли Кирику, Оросын Наталья Заболотная, Александр Иванов, Беларусын Ирина Кулеша болон Армений Хрипсимэ Хуршудьян нар байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө