Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын сагсан бөмбөгчид ДАШТ-нд амжилт дүүрэн оролцож байна

  Б.Баяржаргал 2016-11-22 393

Манай оюутны шигшээ баг 2015 оны Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс ДАШТ-д  оролцох эрхээ өвөртөлсөн. Энэ жилийн ДАШТ-нд тив тивийн төлөөлөл болсон 10 орны баг өрсөлдөж байна. Монголын багийн бүрэлдэхүүнд А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан байна. Багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар ажиллаж байгаа юм. Манай залуус В хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай хүч үзэж байна. Харин А хэсэгт Европын шилдгүүд болох Франц, Австри тэргүүтэй орнууд багтжээ. ДАШТ-д оролцож буй  Монгол Улсын баг өчигдөр эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж, ширүүн өндөрлөсний эцэст өрсөлдөгчөө 12:11-ээр буулган авсан таатай мэдээллийг ирүүллээ. Манай залуус хоёр дахь тоглолтоо өнөөдөр Малайзын багтаа хийж 18:6-гаар илт илүүрхэн хожсон байна. Ийнхүү монгол сагсан бөмбөгчид дэлхийн аварга гэх тодотголтой тэмцээнээс хоёр хожил авч, тэмцээнээ тун гайхалтай эхлүүлээд байна. Залуус өнөөдөр 19 цаг 40 минутаас Тайланд, 22 цаг 20 минутаас Буурал тивийн төлөөл Унгарын багтай хэсгийн  ээлжит тоглолтоо хийнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө