Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Денис Родман хоёр жилийг торны цаана өнгөрөөж магадгүй

  Б.Баяржаргал 2016-11-23 1305

Америкийн сагсан бөмбөгийн мэргэжлийн тоглогч асан Денис Родман Калифорнийн хурдны зам дээр осол гаргасан байна. Хурд хэтрүүлснээс гадна урсгал сөрж давхижээ. Саатуулагдасныхаа дараагаар цагдаа нарт авто машиных нь хөдөлгүүрт асуудал гарсан хэмээн худал мэдүүлэг өгсөн байна. Техникийн хэрэгслийг нь шалгаж үзэхэд бүх юм зүгээр байжээ. Мөн өнгөрөгч 7-р сарын 20-нд Санта-Анад гаргасан зөрчил нэмэгдээд хорих ялаар шийтгүүлэх магадлал өндөр байгааг орон нутгийн прокурорын газраас мэдээллээ. NBA-н алдрын танхмын гишүүн, од тоглогчид хоёр хүртэл хорих ял оноох боломжтой гэнэ. Түүнийг шүүх хурал ирэх оны 1-р сарын 20-нд болохоор товлогджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө