Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Барак Обама эрх мэдлийн хугацаандаа хамгийн сүүлийн удаа “Эрх чөлөөний одон”-г гардуулав

  Б.Баяржаргал 2016-11-23 446

АНУ-ын төрийн тэргүүн ирэх 1-р сард үүрэгт ажлаа шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампад хүлээлгэн өгнө. Үүнээс өмнө урлаг, спорт болон нийгмийн бүхий л салбарт эх орныхоо дуурсгасан эрхмүүдийг “Эрх чөлөөний одон”-оор шагнаж урамшууллаа. Энэ одон нь улсдаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог байна. Харин өнөөдөр нэр бүхий 21 эрхэмд дээрх одонг гардуулан өглөө.

Өөрийгөө хэн болохыг эргэцүүлж, Ерөнхийлөгчийн эрх үүргээ ухамсарлахад эдгээр хүмүүс надад түлхэц үзүүлсэн. Эдгээр гайхалтай хүмүүс чухам юу биднийг дэлхий дээрх хүчирхэг үндэстэн болгож байгааг батлан харуулж чадсан. Бид хэдий өөр өөр ч, энэ нь харин ч бидэнд давуу тал болж өгдөг. 

Барак Обама - АНУ-ын Ерөнхийлөгч 

Эдгээр нэр алдартай хүмүүсийн дотор спортын домог болсон тамирчид багтжээ. Тодруулбал Майкл Жордан, Карим Абдул Жаббар нар багтсан байна. Сагсан бөмбөгийн спортыг нэг түвшин ахиулсан гэгддэг Майкл Жордан гэхэд зургаан удаа NBA-н аварга, Карим Абдул Жаббар мөн зургаан удаагийн аваргын бөгжтэй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө