Нийгэм

Иргэн Ш, Б нар бага насны хүүхэдтэй Итали улсад зорчоод иржээ. Тэд явсан газраа худал мэдүүлж, эрүүл мэндийн байгууллага болон хуулийн байгууллагад чирэгдэл үүсгэсэн байна. Мөн сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдэн, тусгаарлагдсан байсан иргэн цүнхэндээ хийж авч орсон согтууруулах ундааг нуун хэрэглэжээ. Согтуурсан үедээ бусад өрөө тасалгаа руу орох гэж оролдсон, хүмүүсийг өдөөн хатгасан зэрэг тусгаарлах байрны дүрэм журам зөрчсөн байна.

Эдгээр иргэдийг тусгаарлах хугацаа дуусч, шинжилгээний хариу гарсны дараа хэрэг үүсгэж, хатуу хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ