Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Парагвай улс “Дакар Ралли”-г хүлээн авах 29 дэх орон боллоо

  Б.Баяржаргал 2016-11-24 798

Дакар Ралли уралдааны зохион байгуулагчид Францын нийслэл Парис хотноо хуралдлаа. Хуралд мөн баг тамирчдын төлөөлөл ч оролцсон байна. Энэ үеэр 2017 онд явагдах уралдааны тов болон чиглэлийг тодорхой болгожээ. 35 дахь удаагийн Дакар Ралли уралдаан ирэх оны 1-р сарын 2-нд Парагвай улсын нийслэл Асунсион хотоос эхлэн 13 өдөр бартаа саад ихтэй замаар үргэлжилэхнээ. Тус улсын хувьд Дакар Раллиг эх орондоо хүлээн авч байгаа 29 дэх орноор нэрлэгдсэн байна.

Бид бүгд Дакар уралдаанд дуртай. Энэ уралдаан дуусмагц дараагийн жилийг хүлээж, энэ хооронд бэлтгэлээ базаадаг

Нассер Ал Атия - Дакар Ралли уралдааны аварга

2017 оны Дакар Ралли уламжлал ёсоор Аргентин, Болив улсуудаар дайран өнгөрнө. Баг тамирчид орон нутгийн цагаар 1-р сарын 14-нд Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо эцсийн барианд орох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө