Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Инфантино: 2018 оны ДАШТ-ний шүүлтэд видео давталт ашиглаж магадгүй

  Б.Баяржаргал 2016-11-24 537

“Видео давталт ашиглах нь тоглолтын үйл явцад сөргөөр нөлөөлнө гэж би болгоомжилж байсан. Гэвч хэд хэдэн тоглолт дээр туршсаны дараа миний бодол буруу байсныг ойлгосон” гэж Инфантино “Лэ Парисен” сонинд ярилцлага өгчээ. Ирэх 2 жилийн хугацаанд хөлбөмбөгийн тэмцээнүүдэд видео давталтын аргыг ашиглаж, туршина. Харин хоёр жилийн дараа эцсийн шийдвэрээ гаргах нь ээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоодын зөвлөл энэ оны 3-р сарын 5-нд тоглолт шүүхдээ видео давталт ашиглахыг зөвшөөрсөн. Ингэснээр аливаа маргаантай асуудал дээр шүүгчид видео бичлэгийг ухрааж, шийдвэр гаргах боломжтой болсон юм. Энэ оны 9-р сарын 1-нд болсон Итали – Францын шигшээгийн нөхөрсөг тоглолтын үеэр шүүлтэд анх удаа видео давталт ашигласан байна. Харин албан ёсны тоглолтын хувьд гэвэл 9-р сарын 21-нд болсон Голландын цомын төлөөх тэмцээний Аякс-Виллем багуудын тоглолтыг анх энэ аргачлалаар шүүжээ. Тоглолтын үеэр видео бичлэг ухрааж нягталсны дүнд Мароккогийн хагас хамгаалагч Ануар Калид шар биш харин улаан хуудас өгсөн юм. Тоглолтуудын шүүлтийг ОУХХ-ы Ерөнхийлөгч Жанни Инфантино өндрөөр үнэлсэн.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө