Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Неймар 2 жилийн хорих ял сонсож магадгүй

  Б.Баяржаргал 2016-11-24 859

“Барса”-гийн довтлогчийг эцгийнх нь хамт Бразилын DIS хөрөнгө оруулалтын компанийг хуурсанд буруутгаад байгаа. Каталонийн клубт Неймар 40 сая еврогоор шилжсэн болохыг эцэг нь баталсан ч, үнэн хэрэгтээ дахин 40 сая еврог нууж хэлжээ. “Сантос”, “Барселона” болон Неймар хоорондоо үгсэн хуйвалдсан гэж DIS компани хардаж байна. Прокурорын байгууллага “Барселона”-гийн экс Ерөнхийлөгч Сандро Росселд ч мөн 5 жилийн ял оноохоор төлөвлөөд байгаа юм. Неймар 2013 онд “Барселона” клубт шилжсэн. Тамирчныг 57,1 сая еврогоор шилжүүлэн авч байгаа гэдгийг клуб анх зарласан. Гэвч хожим тамирчинтай нэмэлт гэрээ үзэглэснээ хүлээн зөвшөөрсөн. Харин Неймарын эцэг санамсаргүй байдлаар хүү нь шинэ клубт 100 сая еврогоор шилжсэн гэж ам алдсанаар, энэ хэрэг дэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө