Нийгэм

Завхан, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул зэрэг 9 сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Шинэ-Идэр, Галт зэрэг сумдад хаваржилт хүндэрч зудын байдал үүсээд байна. Ихэнхи мал нь 100 хувь тэжээлд орсон бэлчээрт гарах боломжгүй. Одоо малчид өвс тэжээлийн хомсдолд орж мал нь хорогдож эхлээд байна. Энэ байдлаараа цаашид үргэлжилбэл тус сумдын малчид малгүй болох эрсдэл байна. Тиймээс дээрхи нутгуудыг зудтай гэж зарлаж, Улсын нөөцөөс зүгээр биш юмаа гэхэд зээлийн нөхцлөөр өвс тэжээл олгох шаардлагатай байна. Аймаг, сум орон нутгийн нөөц дууссаад байна.

Манай сурвалжлах баг хаваржилт хүндэрсэн малчны хотонд хүрч ажиллахын тулд 10-15 км замыг машин суух, цас ухах зэргээр 2-3 цаг туулж байна. Завхан аймгийн Тэлмэн сумын хувьд сар шинийн баяраас хойш мөн л богино хугацаанд их хэмжээний цас орж, хаваржилт хүндэрч, малын хорогдол их болжээ. 

Тэлмэн сум нь хөдөөгийн 5 багтай. Тус сумын Нуур, Баян-айраг, Баянтэгш, Өгөөмөр багуудад хаваржилт хүндэрч, мөн л зудын байдал үүсээд байна. Малчид бод малаа цас малтаж, бэлчээрт гаргаад бог малаа 100 хувь хотондоо тэжээж байна. Аймаг болон сум орон нутаг бүхий л бололцоо нөхцлөө дайчилж шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа ч байгалийн давагдашгүй хүнд нөхцлийн өмнө хүчин мөхөсдөөд байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ