Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Формула 1: Нико Росберг аавынхаа цолонд 34 жилийн дараахүрэв

  Б.Баяржаргал 2016-11-28 543

2016 оны улирлын турш ширүүхэн өрсөлдөөн дор өрнөсөн Формула 1 авто уралдааны сүүлийн гараа Абу Даби хотноо явагдлаа. Энэ жилийн зохион бүтээгчийн шагналыг өргөх нь ойлгомжтой болоод байсан Мерседес багаас дэлхийн аварга төрөх нь ч тодорхой байсан. Дэлхийн гурван удаагийн аварга Льюс Хэмилтон улирлын төгсгөлийг сайн хийж, нэг багийн анд Нико Росбергтэй ширүүн өрсөлдөх болсон юм. Сүүлийн гараанд Британи Нисэгч 19 болон түүнээс дээш оноог гол өрсөлдөгчөөсөө илүү авах хүндхэн даалгавартай байлаа. Хэмилтон үүргээ сайн гүйцэтгэж Абу Дабигийн гараанд түрүүлсэн ч Росберг удаалсан. Ингэснээр нийлбэр дүнгээр Росберг 385 оноотой дэлхийн аваргын цомыг өргөлөө. Өдгөө 31 настай Герман нисэгч 2010 оноос хойш зүтгэсэн Мерседес багийн хамтаар анх удаа аваргалж байгаа нь энэ юм.

Там, үгүй ээ. Миний хувьд мартагдахааргүй хүнд уралдаан болж өнгөрлөө. Гарааны эхнээс Макс болон түүний багийхантай ширүүн өрсөлдсөн. Ялангуяа сүүлийн тойргуудад өөрт байгаа бүх боломжоо ашиглаж чадсандаа маш их баяртай байна. Би ялалтаа хуваалцмаар байна. Охин Алаяг минь төрүүлж өгсөн эхнэртээ онцгойлон талархал илэрхийлье. Мөн миний ард ажиллаж бүх хүмүүстээ баярлалаа. 

Нико Росберг - Формула 1 авто уралдааны 2016 оны дэлхийн аварга 

Дашрамд дуулгахад түүний эцэг Кеке Росберг нь 1982 онд Формула 1 авто уралдааны дэлхийн аварга болж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө