Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дакар Раллигийн дөрөв дэх гарааны дараа тэргүүлэгчдийн байр солигдов

  Б.Баяржаргал 2017-01-06 337

Уралдааны дөрөв дэх гараа Аргентины Сан Сальвадороос Боливын хил хүртэл үргэлжилсэн байна. Энэ удаагийн замын урт 416 км байлаа. Автомашины ангилалд хүснэгтийг тэргүүлж байгаа Пежо багийн Сирил Дэспрэс замаа богино хугацаанд дуусгаад зогсохгүй нийлбэр дүнгээр ч тэргүүнд бичигдэж эхэллээ. Тэрээр энэ өдөр 4 цаг 22 минут 55 секнудээр замаа дуусгасан. Франц тамирчин сүүлийн 10 минутад дайралтаа хийж, Финландын тамирчин Микко Хервоненийг гүйцжээ. Харин нийлбэр дүнгээр түүний нэг багийн хамтрагч Себастьян Лоеб удаалж байна. Тэгвэл мотоциклийн ангилалд мөн тэргүүлэгчийн байр суурь өөрчлөгдлөө. Энэ жил эхний хоёр гараа дараалан түрүүлээд байсан Испанийн Хуан Барреда Борт тэргүүллээ дахин авсан байна. Хэдийгээр дөрөв дэх гараанд 2-р байраар хурдалсан ч нийлбэр дүнгээр тэргүүлэгчээс даруй 20 минут өмнө барианд оржээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан