Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Африкийн 2016 оны шилдэг хөлбөмбөгчнөөр Рияд Махрез тодорлоо

  Б.Баяржаргал 2017-01-06 680

Түүнтэй голлох өрсөлдөөнийг Боруссия Дортмунд клубын довтлогч Пиер Эмерьек Абумеяьнг болон Ливерпүүлийн Садио Мане нар үзүүлсэн байна. 2015 оны тус шагналыг эзэн Абумеьянг одоогоор Бундеслигт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа төдийгүй өнгөрсөн улиралд ч дээгүүр байр эзэлсэн юм. Оны шилдгүүдийг уламжлалын дагуу Африкийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, техник хариуцсан захирлууд болон Африкийн хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулдаг.

Өнөөдөр намайг энэ үнэт шагналыг гардан авахад хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би үнэхээр баяртай бас жаргалтай байна. Мөн Лестер Сити болон Алжирын шигшээ багт мөр зэрэгцэн зүтгэдэг хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Энэ шагналыг авахад санал өгсөн шигшээ багийн удирдлагууд Африкийн хөлбөмбөгийн холбоонд баярлалаа”

Рияд Махрез 2016 оны Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин 

Зөвлөл түүний төлөө 361 санал өгсөн бол Абумеьянг 313 саналаар удаалжээ. Харин Мане 186 санал авсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан