Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Боливын хөгжөөн дэмжигчид Дакар Раллиг баяр хөөртэй угтан авлаа

  Б.Баяржаргал 2017-01-09 1289

Сүүлийн өдрүүдэд Болив улсад цаг агаар хөрсөн дээрээ хэт их халж байгаа учир зургаа дахь гарааг цуцласан байна. Өнгөрсөн жилийн халуунаас болж, тамирчид амиа алдах хүртэл тохиолдол гарч байсан учраас зохион байгуулагчид дахин эрсдэл гаргахыг хүссэнгүй. Тамирчдыг Боливын нийслэл Лапаз хотноо хүрэлцэн ирэхэд нутгийн иргэд халуун дотноор хүлээн авсан байна. Тус улсын ерөнхийлөгч Ево Моралес хүртэл өөрийн биеэр Дакар Раллигийн тамирчдад хүндэтгэл үзүүлжээ. Уралдаан орон нутгийн цагаар 1-р сарын 9-нд Лапаз хотоос Уюуни хүртэл явагдах юм. Одоогийн байдлаар мотоциклийн ангилалд Британийн тамирчин Сэм Сандерланд хошуучилж байна. Харин автомашины ангилалд Францын “Пежо” багийн гурвал эхний байруудад бичигдэж эхэлжээ. Тодруулбал Стифан Петерхансел тэргүүлж Себастьян Лоеб, Сирил Дэспрэс нар удаалж байна. Дашрамд дуулгахад Дакар Ралли 2017 уралдаан орон нутгийн цагаар энэ сарын 14-нд буюу бямба гарагт Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо өндөрлөх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан