Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Формула Е ангиллын уралдааны ялагч 200.000 ам доллар хожив

  Б.Баяржаргал 2017-01-09 1207

Лас Вегас хотноо байрлах Венетиан зочид буудалд энэхүү уралдаан болж өнгөрсөн байна. Цувралаар явагддаг энэ төрлийн уралдааны хамгийн өндөр шагналын санг бүрдүүлснээрээ онцлог болжээ. Ялагч нийт 200.000 ам.доллартай болох байсан юм. Иймд энэ удаагийн уралдаанд чансаа өндөр тамирчид оролцсон гэдгийг зохион байгуулагчид нь онцолжээ. Формула авто уралдааны 20 нисгэгч болон цахим тоглоомын 10 тоглогч нийт 30 оролцогч өрсөлдсөн байна. 21 настай Недерландын цахим уралдааны тамирчин Боно Хуйс гараанаас эхлэн манлайлж, бариа хүртэл давамгайллаа хамгаалж чадснаар уралдааны ялагчаар тодорлоо. Тэрээр байрлалаа алдалгүй уралдсан учир нэмэлт 25.000 ам.долларын шагнал хүртсэн байна. Энэ төрлийн дараагийн уралдаан ирэх 7-р сард Нью-Йорк хотноо үргэлжилэн явагдах гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан