Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Германд өвлийн усанд сэлэлтийн тэмцээн боллоо

  Б.Баяржаргал 2017-01-09 1267

Баварчууд амьдардаг Бургхаузен гэх тосгонд энэ төрлийн уламжлалт тэмцээн болжээ. Энэхүү усанд сэлэлтийн тэмцээнд найман настай балчираас наян настай өвгөд буурал хүртэл оролцох боломжтой байдаг гэнэ. Нутгийн иргэдийн эрүүл чийрэг, зөв амьдрах хэмнэлийг харуулдгаараа онцлогтой. Энэ жилийн уралдаан явагдах үеэр гадаа -8 хэмийн хүйтэн байсан байна. Харин тэмцээн болсон Воэхзее нуурын ус цельсийн 2.5 хэмийн л дулаан байжээ. “Замаа амжилттай дуусгасан л бол болж байгаа юм. Би өнөөдрийн тэмцээнээс маш адреналинь ялгарууллаа. Үнэндээ бол эхний таван минут тийм ч амар байгаагүй. Миний гар маш их өвдсөн. Хөлдөөгүй учраас хөдөлсөөр л байсан. Эцэст нь энэ үр дүнд хүрлээ” гэж 1000 метрийн чөлөөт сэлэлтийн аварга 19 настай Себастьян Энгэл сэтгэгдлээ хуваалцжээ. Тамирчид усанд сэлэлтийн зориулалтын хувцастай уралдсан байна. Уралдаанаа дуусгасан тамирчдын биеийн дулааныг хадгалах үүднээс олон арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс авчээ. Ингэснээр ямар нэгэн эрсдэлгүй тэмцээн болж өнгөрсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан