Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн сумочдоос Монголчуудыг онцлов

  Б.Баяржаргал 2017-01-09 6078

Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны чансаа өндөр бөхчүүд Токио хотноо байрлах Мэйжи хийдэд цугларч, шинэ оны өмнөх уламжлалт зан үйлийг хийсэн байна. Эхлээд 2016 онд хамгийн олон даваа авсан 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёслолыг үйлджээ. Түүний дараагаар 71 дэх их аварга Какирюү М.Ананд болон 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж цугларсан олны өмнө шинэ оны барилдааны өмнөх ёслолын гол арга хэмжээнд оролцжээ. Жил бүр уламжлал болгон зохиогддог арга хэмжээг энэ жил үзэхээр гадна дотны олон үзэгчид цугларсан байлаа.

Би энэ жил ялагдлаасаа илүү ялалт байгуулахыг хүсч байна. Мөн давааныхаа тоог 1047-д хүргэхийг зорьж байгаа. Ингэхийн тулд 39-40 даваа хэрэгтэй. Ингэснээр содон амжилтад хүрч сумо бөхийн хөгжөөн дэмжигчид намайг үргэлж хүчирхэг дайчин мэтээр дурсан санах болно.

М.Даваажаргал - Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга

Хамгийн сүүлд Япон бөхчүүдээс 1998 онд Ваканохана аварга чансааг тэргүүлж байжээ. Үүнээс хойш макуучи буюу дээд зиндааг Монгол бөхчүүд эзэгнэсээр ирсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан