Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд 48 баг өрсөлдөнө

  Б.Баяржаргал 2017-01-11 1028

ОУХХ-ны зөвлөл 37 гишүүнтэйгээр Швейцарын Цюрих хотноо байрлах төв байрандаа хуралдаж байна. Энэ үеэр хөлбөмбөгийн ДАШТ-нд 48 баг оролцдог байх саналыг дэмжлээ. Одоогоор тус холбоо 211 орны гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Харин дөрвөн жилд ганц удаа зохиогддог дэлхийн аваргад 32-нх нь л үндэсний шигшээ баг оролцдог нь бага тоо гэж үзсэн. 2026 оноос эхлэн дэлхийн аваргад 48 баг 16 хэсэгт гурав, гурваараа хуваагдан өрсөлддөг болох юм. Ингэснээр хөлбөмбөгийн хөгжил дунд болон түүнээс доогуур түвшний багууд оролцох боломжийг давхар нээж байна. Дашрамд дуулгахад одоогийн мөрдөж байгаа 32 баг өрсөлддөг журам 1998 оноос эхэлжээ. Харин өнгөрөгч 2-р сард тус холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг болсон Жианни Инфантино шинэ журмыг санаачилж, 2026 оноос хэрэгжихээр болж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан