Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мессигийн хөшөө хоёр хуваагджээ

  Б.Баяржаргал 2017-01-11 1608

Аргентины спортын алдартнуудын хөшөө сүндэрлэдэг цэцэрлэгт хүрээлэнгээс дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигийн хөшөө алга болжээ. Хотын удирдлагуудын мэдэгдэж байгаагаар хэсэг бүлэг танхай этгээдүүийн хийсэн хэрэг гэж үзэж байна. Мөн хөшөөг сэргээн засварлахаар ажилдаа оржээ. Дээрх хөшөөг өнгөрөгч 6-р сард босгосон юм. Тухайн үед Месси Копа Америка тэмцээний финалд торгуулийн цохилт алдсанаар Аргентины баг Чилийн шигшээд ялагдаж байлаа. Үүний дараа сэтгэлээр унасан Месси улсынхаа шигшээ багт дахин тоглохгүй гэж мэдэгдээд байсан ч 9-р сард эргэн ирсэн. Дашрамд дуулгахад баячуудын гэх тодотголтой тус цэцэрлэгт хүрээлэнд авто спортын тамирчин Хуан Мануел Фангио, NBA-н алдарт тамирчин Ману Жинобили, гольфчин Роберто Вичензо болон талбайн теннисний тамирчин Гуйлермо Вилас болон Габриел Сабатини нарын хүрэл хөшөөнүүд байдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан