Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шараповагийн шийтгэлийн хугацаа дуусахад гурван сар үлдлээ

  Б.Баяржаргал 2017-01-11 996

Их дуулгын таван цомын эзэн ОХУ-ын алдарт тамирчин Мария Шараповаг сэргээш хэрэглэсэн хэмээн 21 сараар тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасаад байсан. Гэвч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй Шарапова спортын арбитрын шүүхэд давж заалдаснаар шийтгэлийн хугацаанаасаа зургаан сарыг хасуулсан. Харин түүний шийтгэлийн хугацаа ирэх 4-р сард дуусгавар болох юм.

Би өөрийн замналаа ийм байдлаар дуусгахыг хүсэхгүй байна. Талбайд гарч, тэмцээн уралдаанд оролцох ямар ч боломжоо үгүй хийхгүй. Зодог тайлах талаар хэзээ ч бодож байгаагүй. Харин эргэн ирэх болсондоо баяртай байна. Би албан ёсны хэвлэлийн хурал хийж, олонд мэдээлэх болно

Мария Шарапова - Таван удаагийн их дуулгын эзэн 

Орос бүсгүйн шийтгэлээсээ эргэн ирээд хамгийн түрүүнд оролцох тэмцээн бол ирэх 4-р сард зохиогдох Штутгартын гранпри юм. Мөн оны хоёр дахь их дуулга болох Ролан Гарросын тэмцээнд ч орох төлөвлөгөөтэй гэдгээ энэ үеэр мэдэгджээ. Өнгөрөгч 2016 оны Австралийн их дуулга тэмцээний өмнө авсан түүний шинжилгээнээс мельдониум гэх хориотой төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь илэрсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан