Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

25 дахь удаагийн эрэгтэйчүүдийн гандболын ДАШТ өндөр хамгаалалтан дор явагдана

  Б.Баяржаргал 2017-01-11 503

Эрэгтэйчүүдийн 25 дахь удаагийн гандболын ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Дани болон Франц улс өрсөлдөж, өнгөрөгч 2015 оны 9-р сард болсон нууц санал хураалтаар Франц ялалт байгуулжээ. Орон нутгийн цагаар 1.11-ээс эхлэх тэмцээн тус улсын найман хотод явагдана. Нантес, Рьюн, Метц, Лилль, Альбертвилл, Монтпеллиер болон нийслэл Парис хотууд болох юм. Тэмцээн явагдах үеэр харуул хамгаалалтыг чангатгах юм байна. Учир нь исламын улс алан хядах бүлэглэл өнгөрөгч 2016 онд хэд хэдэн террорист үйл ажиллагаа явуулж, дэлбэрэлт үйлдсэн. Иймд дээрх балмад хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллага тэмцээний туршид өндөржүүлсэн байдалд ажиллах юм байна. Энэ удаагийн тэмцээнд шилдэг 24 улсын үндэсний шигшээ багууд өрсөлдөх юм. Мөн ойролцоогоор тэмцээний 500.000 гаруй тасалбар цахимаар борлогджээ. Тэмцээн 1.11-29 өдрүүдэд болох юм. Нээлтийн тоглолтыг зохион байгуулагч Франц болон Бразилын багууд хийх нь.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан