Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Герман хоньч нохой 141 дэх удаагийн “Нохойн үзэсгэлэн”-ийн ялагчаар тодров

  Б.Баяржаргал 2017-02-16 834

“Вэстминстер Кеннел” нохой клубын нэрэмжит олон улсын үзэсгэлэн тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Анх 1877 онд энэхүү үзэсгэлэн тэмцээнийг зохион байгуулахад 200 орчим үүлдрийн ноход оролцож байсан гэнэ.

Нохдын үүлдрийн цэвэр эсэх болон зааврыг хэр сайн дагаж байгаагаар нь дүгнэдэг байна.

Энэ жил 141 дэх удаагийн тэмцээнд 16 орны 2800 орчим ноход өрсөлдсөнөөс Румор нэртэй Герман хоньч нохой түрүүлсэн байна. Түүний эзэн Кент Боёлес “Түүнд өөлөх зүйл байхгүй” хэмээн тэмцээний дараагаар магтжээ.

Бидний хэлж сурснаар немц овчарк тус тэмцээнд түрүүлсэн хоёр дахь тохиолдол болжээ. Өмнө нь 1987 оны тэмцээнд л анхны Герман хоньч нохой түрүүлж байсан.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан