Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Карли Ллойд “Манчестер Сити” клубын эмэгтэйчүүдийн багт нэгдэв

  Б.Баяржаргал 2017-02-16 796

ОУХХ-оос шалгаруулдаг оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний шагналыг сүүлийн хоёр жил дараалан өргөөд байгаа Карли Ллойд “Манчестер Сити” клубын эмэгтэйчүүдийн багт хүчин зүтгэхээр боллоо. Одоогоор гэрээний хугацаа болон мөнгөн дүнг нууцалж байна.

34 настай Америк бүсгүй 2015 онд Канад улсад болсон ДАШТ-нд шигшээ багийн хамтаар түрүүлсэн. Шигшээ тоглолтод Японы бүсгүйчүүдийг 5-2 харьцаатай буулган авахад Ллойд голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Мөн “Рио 2016” зуны 31 дэх удаагийн олимпийн наадмын шигшээ дөрөвт үлдсэн.

Түүнийг эгнээндээ нэгтгэснээр “Манчестер Сити” довтолгооны шугаманд илүү хүчирхэгжих болно гэж клубын удирдлагууд үзжээ. Ялангуяа “Супер Лиг” болон “Аваргуудын лиг”-т өндөр амжилт гаргана хэмээн найдаж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан