Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Токио 2020” олимпийн наадмын медалийг хийх хаягдал гар утаснуудыг цуглуулж эхэллээ

  Б.Баяржаргал 2017-02-17 6817

32 дахь удаагийн зуны олимпийн наадмын зохион байгуулагчид нэгэн шинэ төрлийн компанит ажил эхлүүлсэн. Хэрэгцээгүй болсон хуучин хаягдал гар утас болон жижиг оврын цахилгаан хэрэгслүүдийг цуглуулж, Токио 2020 наадмын медалийг хийх юм. Тооцоо ёсоор 5.000 ширхэг медаль хийж хүрэлцэхүйц найман тонн металь гаргаж авна.

Япон орон даяар 2400 цэгт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулахаар төлөвлөж байсан. Токио хотоос дээрх ажлыг эхлүүлж, богино хугацаанд хэдэн зуун гар утас цуглуулжээ.

Хэрэглэж байсан хуучин гар утаснууд маань 2020 оны олимпийн медаль болох юм. Энэ бол миний энд ирсэн шалтгаан

Хироми Сакушима - Токио хотын 55 настай иргэн 

Тэгвэл 18 настай Хироки Ямашита:  

Гэрт хэрэгцээгүй байж байдаг зарим цахилгаан хэрэгсэл маань олимпийн наадмын медаль болох нь байна. Токио хотын иргэний хувьд олимпийн наадамд оруулж байгаа бяцхан хувь нэмэр юм. Энэ үйл явдал миний амьдралд анх удаа тохиож байна. 

2010 оны Ванкуверийн олимпийн үеэр зарим медалийг хаягдал цахилгаан бараанаас гарган авч байсан бол 2020 оны олимпийн бүх медалийг хаягдлаас гаргаж авахаараа онцлог юм. Ингэснээр мөн олимпийн зардлыг буруулахад тодорхой туслалцаа үзүүлнэ гэж зохион байгуулах хорооныхон үзэж байна.

Олимп болон Паралимпийн наадмын 5.000 медаль хийхэд 40 кг алт, 2930 кг мөнгө болон 2994 кг хүрэл орох гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан