Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД , ИХ ХУРЛЫН ГИШҮҮД УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТАРИАЛАНЧДАА ШАГНАЛАА

  Б.Төгсбаяр 2017-02-18 2038

Эрчим хүчний сайд П.Ганхүү болон  их хурлын зарим гишүүд өнөөдөр Булган аймагт “Улсын аварга малчин” , “Улсын аварга тариаланч хамт олон” шагналуудыг шалгарсан аймгийн тариалангийн компани болон малчинд гардууллаа.

Улсын аварга малчин цолоор Дашдорж овогтой Алтанхуяг шалгарсан юм. Айлаас 8 уулаа бөгөөд малчин удамтай ,  ээж нь хошой аварга саальчин юм байна. Тэрээр отор нүүдэл хийхдээ сайн , жилд 10 гаруй газарт нутаг сэлгэдэг байна. Тэрээр хэлэхдээ “Малын буян хишгээ даагаад нутгийнхаа зэлүүд сайхан талаараа мал маллаж явах сайхан” гэж  хэлж байлаа.  Алтанхуяг нь удам дамжсан малчин бөгөөд эцэг эхийнхээ сургаалаар өдий хүрлээ хэмээн бахархаж байсан. Туршлагаас нь хуваалцахад тэрээр 1997 онд анх 15 насандаа  2000 гаруй мал тоолуулж  мянгад малчин болж байжээ.  Булган аймгийн хувьд энэ жил 3.5 сая гаруй мал тоолуулсан. Нийт 8000 гаруй малчин өрх одоогийн байдлаар амьдарч байна.  Мөн энэ жил улсын аварга 5 дах малчнаа өлгийдөн авч байгаа нутаг юм.

Харин “Улсын аварга тариаланч хамт олон” шагналаар 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа “Улаан буудай эх газар” ХХК-ийн хамт олон шалгарлаа. Тус компанийн захирал Ө.Батжаргал хэлэхдээ “Анх би пүүз , шоорт , пудволк тэй газар тариаланг эхлүүлж байсан. Тэр үед би нэг ч хүн танихгүй майхан дотроо тариалангийн талбайгаа хардаг байсан. Тэгсэн одоо би 30 гаруй ажилчинтай шилдэг гэсэн тоног төхөөрөмжтэй 1352 га тариалангийн талбайтай компаниа удирдаад явж байна. Энэ шагналыг надад өгч байгаа Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд Ганхүү таньд баярлалаа. Мөн хүрэлцэн ирсэн Улсын их хурлын гишүүдэд ч баярлалаа гэсэн юм. Улаан буудай эх газар компанийн хувьд цас зудны үеэр малчдад туслах тэдэнд санаа тавьж ирсэн их найрсаг хамт олон гэдгийг нутгийн удирдлагууд онцолж байлаа. Булган аймгийн хувьд тариалангийн нийт 23000 га газар , 30 гаран компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг байна.


Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан