Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Конте уурласан шалтгаанаа тайлбарлав

  Г.Болорсүх 2017-03-14 2182

Челсигийн босс Антонио Конте өнгөрсөн шөнийн тоглолтын талаар болон тоглолтын дундуур Моуриньо руу хашгичсан тухай тайлбар өглөө.

Түүний үзсэнээр Юнайтедынхан зөвхөн Эден Хазардыг "амлан" авсан бөгөөд 35 минутын дотор нэг тоглогч дээр хэт их алдаа гаргаж, магадгүй Хазардыг гэмтээж ч болох үйлдлүүд хийсэнд ундууцсан аж.

"Миний бодлоор тоглолт эхлэх мөчөөс л Эденийг маш хүнд байдалд оруулж эхэлсэн. Үүнд Хазардын ур чадвар бус түүнийг санаатайгаар хяхан, хавчиж байсныг хэлэх хэрэгтэй. Тоглолтыг үзсэн хүмүүс бодит үнэлэлт, дүгнэлт өгөх байх"

"Шилдэг тоглогчийн эсрэг хамгаалан тоглож буй тамирчдыг маш сайн анзаарч, тэдний үйлдэл бүрийг шүүгч хянах ёстой, яагаад гэвэл авьяаслаг тоглогч энэ үед буруу хамгаалалт, ширүүн нөхцөл байдлаас болж гэмтэх ч эрсдэлтэй байдаг." гэж Итали дасгалжуулагч хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.

Үнэхээр ч Хазард дээр хэд, хэдэн удаа дүрмийн бус үйлдэл гаргасны дараа Конте тэсгэл алдан, Юнайтедын босс Моуриньотой ам зөрөөд авсан.

ТОТТЕНХЭМ-тэй оноолт таарсан тухай:

"Одоо биднийг Уэмблид Тоттенхэм хүлээж байгаа. Бид маш сайн формтой байгаа багийн эсрэг, шилдэг тоглогчидтой нь нүүр тулна. Хагас шигшээгийн сугалаа яг л Юнайтедтай таарсантай адил хэцүү байгаа. Хэдий бид маш хүчирхэг байгаа Тоттенхэмтэй тоглох хэдий ч энэ улиралд өөрсдийн үзүүлж буй үр дүн, тоглолтын эерэг талууддаа сэтгэл ханамжтай байх ёстой" гэж Конте ярьжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан