Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2018 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын спорт наадмын бамбарыг аялуулж эхэллээ

  Б.Баяржаргал 2017-03-14 391

XXI удаагийн Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын их наадам ирэх 2018 онд Австралийн алдарт “Алтан Эрэг” хэмээх газар болох юм. Наадам болохоос өмнө билгэдэл бамбарыг аялуулдаг нь Олимпийн бамбарыг аялуулахтай ижил байдаг.

Энэ удаад алдарт Букенгэмийн ордны төв талбайд бамбарыг аялуулах нээлтийн ажиллагаа болжээ. Нээлтийн арга хэмжээн дээр Хамтын нөхөрлөлийн орнуудын хатан хаан II Элизабет наадмын бамбарыг Австралийн дугуйчин Анна Мирест шилжүүлсэн. Бамбар 388 хоногийн турш 230.000 км зам туулж, мөнх ногоон тивийн алтан эрэгт хүрэх юм. Бамбар хамтын нөхөрлөлд багтдаг ойролцоогоор 70 гаруй орноор аялах юм байна. Харин наадам эхлэхээс 100 хоногийн өмнө зохион байгуулагч Австрали улсад ирнэ хэмээн тооцоолжээ.

Наадмын нээлт 2018.04.04-нд болно. 11 хоног үргэлжилэх наадам спортын 18 төрөлд 275 багц медалийн эздийг тодруулах гэнэ. Австралийн алдарт дуучин Коди Симпсон нээлтийн үйл ажиллагаанд зориулж ая дуугаа өргөсөн.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан