Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах: БНСУ зөв цагтаа Олимпийн наадмыг хүлээн авч байна

  Б.Баяржаргал 2017-03-15 1870

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах гуравдугаар сарын 14-ний өдөр БНСУ-д газардсан байна. Буусан даруйдаа тус улсын ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Гё Анд бараалхжээ. Энэ үеэр ирэх 2018 онд болох өвлийн олимпийн наадмын талаар санал сэтгэгдлээ хуваалцсан байна.

БНСУ – Олимпийн наадмыг харин ч зөв цаг үедээ хүлээн авч, зохион байгуулж байна хэмээн бид бодож байна. Танай улс оронд үүсээд байгаа улс төрийн талцлын дараа спортын тэмцээн, Олимпийн наадам Өмнөд Солонгосчуудыг эвлэлдүүлэн нэгтгэнэ гэдэгт найдаж байна. 

Томас Бах - ОУОХ-ны ерөнхийлөгч 

Бах гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хамтаар ирэх баасан гарагт буюу 17-ны өдөр Олимпийн наадам болох Пёньчан хотод очиж наадмын бэлтгэл ажилтай өөрийн биеэр танилцах юм байна.

XXIII дахь удаагийн цагаан наадам ирэх 2018 оны хоёрдугаар сарын 9-25 өдрүүдэд үргэлжилэх юм. Спортын долоон төрөлд 102 багц медалийн эздийг тодруулна. Пёньчан хот Германы Хамбург болон Францын Аннеси хотуудтай өрсөлдөж 2011 онд болсон санал хураалтаар илт давуугаар ялалт байгуулсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан