Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мич Сийви нохой чарганы хамгийн ахмад ялагч болов

  Б.Баяржаргал 2017-03-15 569

Нохой чарганы олон өдрийн ээлжит уралдаан цас мөсний орон гэгддэг Аляскад болж өнгөрлөө. 2017 оны уралдаан нийт 1.569 км замд үргэлжилжээ. Уралдаанд оролцогчид ойролцоогоор найман өдөрт дээрх замыг туулсан гэнэ.

Энэ жилийн тэмцээний ялагчаар 57 настай Мич Сийви тодорлоо. Сийви 2013 онд 53 насандаа мөн энэ тэмцээнд түрүүлж байсан. Харин энэ жил түрүүлснээр хамгийн ахмад тамирчин болон бүртгэгджээ. Тэрээр нийт замыг найман өдөр 3 цаг 40 минутад туулсан байна.

Би хуваарийн дагуу замыг туулсан нь ялалтын гол шалтгаан болсон байх. Мөн бусдаас илүү урд явж байгаагаа ч мэдэж байсан. Энэ тэмцээнд оролцохын тулд нохдоо маш сайн бэлдсэн нь тус боллоо. Энэ бүхний ачаар л түрүүллээ.

Мич Сийви - Аляскагийн нохой чарганы уралдааны 2017 оны ялагч  

Түүний хөлөглөсөн нохдын тэргүүнд Пайлот болон Крисп нэртэй цасны ноход ажилласан байна. Мөн түүний хүү Даллас энэ төрөлд уралддаг. 2014-2016 оны хооронд тасралтгүй гурван удаа түрүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан